Компанийн танилцуулга

Компанийн нэр
Бэкфорс ХХК (Backforce Co.,Ltd)
Хаяг
УБ хот, БГ дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж
Хатанбаатар билдинг 407 тоот
Байгуулагдсан
2009 оны 8 сар
Ерөнхий захирал
Эрин М.Тулгат
Гүйцэтгэх захирал
Ө.Хангал
Салбар компани, үйл ажиллагаа
Backforce Inc. - Япон дахь толгой компани
BESTA - Үл хөдлөх хөрөнгө зуучлал
NBT LLC - Өрмийн машин, тоног төхөөрөмж

Компанийн эрхэм зорилго

Япон, Монгол, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын зүүн хойд хэсэг, ОХУ-ын Сибирь, Алс Дорнодыг хамарсан бүс нутаг болох Зүүн Хойд Азийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь жилээс жилд нэмэгдсээр байна. Тус бүс нутаг нь асар их байгалийн баялагт тулгуурласан эрчимтэй хөгжлийн гарааны зурхай дээр байгаа гэж хэлж болох бөгөөд дэд бүтцийг дагалдсан бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Монгол улс маань байгалийн баялгийг даган орж ирж буй их хөрөнгө мөнгийг ашиглан, аж үйлдвэрийг хөгжүүлж, хөгжлийн зөв гольдрилд орохын тулд хүнээ хөгжүүлэх ёстой.
Энэхүү "Хүний хөгжил" гэдэг түлхүүр үг нь шинэ тутам хөгжиж буй улс орнуудын хамгийн ихээр анхаарах ёстой зүйл бөгөөд үүний дотор, газарзүйн хувьд салшгүй холбоотой Зүүн Хойд Азийн орнуудын хамтын ажиллагаа ихээхэн чухал билээ.

Backforce Inc. болон Бэкфорс ХХК нь юуны өмнө Япон, Монгол хоёр орны хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд Монгол хүний бизнесийн чадамжийг өндөрсгөх, Монгол орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллан, улмаар үүн дээрээ үндэслэн Зүүн Хойд Азид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Одоогийн байдлаар гадаад худалдаа, хэвлэл мэдээлэл, боловсрол, сургалт дадлага, үл хөдлөх хөрөнгө зуучлал, орчуулга зэрэг олон салбарт бусад компанитай хамтарсан хөрөнгө оруулалт хийн, бизнес төлөвлөлт, зохицуулалт, албан хэрэг, хүн хүчний хуваарилалт, үйл ажиллагааны хяналт гэх мэт, ямар ч бизнесийн салбарт хэрэг болох ажиллагаануудаар хамтрагч компаниуддаа туслан таны бизнесийг амжилтад хүргэхийн төлөө хамтран ажиллах болно.